Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль зөрчиж байгаа, мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцож, огцруулна” гэдгээ мэдэгдэж байсан. Үүний дараа Архангай аймгийн Засаг даргыг чөлөөлж байсан бол энэ удаад Г.Батзамыг чөлөөллөө. чөлөөлөгдлөө.
Г.Батзам нь 2020 онд орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа арваннэгдүгээр сард Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдож байсан юм. Засаг даргаар томилогдохын өмнөх дөрвөн жилд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан аж.