Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөгжлийн Банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт ₮250 тэрбумын хөрөнгийг битүүмжилжээ

No photo description available.

2022 оны 11 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчил болон маргаан бүхий харилцааны улмаас улсад учруулсан 841.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн хэмээн мэдээллээ.

Тодруулбал, 3.7 тэрбум төгрөгийн хохирлыг зөрчлийн хэрэгт, 785.1 тэрбум төгрөгийн хохирлыг эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тус тус нөхөн төлүүлжээ.

Төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэргийн тухайд

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 658.5 сая төгрөгийн

Авлигатай Тэмцэх Газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 784.5 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.

Үүнээс Хөгжлийн Банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт 778.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж, 250 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ.

Түүнчлэн 1,723 иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож, улсын төсөвт 53.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг Прокурорын байгууллага мэдээлэв.

Ерөнхий сайд шийдвэр гаргаж, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг чөлөөллөө.
Ерөнхий сайд шийдвэр гаргаж, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг чөлөөллөө.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.