Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Хайлахгүй уриан дор “Green fest - 2022” үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд 12-р сарын 1-нээс 12-р сарын 31 хүртэл зохион байгуулагдана. Өвлийн өвгөн, цана чарга, шинэ жилийн уур амьсгал бялхсан хөтөлбөрүүд, хэрэггүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь өгөх “Дулаахан өвөл” асар, хуучин номоо сольж унших “Номын өргөө”, ногоон хүслээ бичиж үлдээх “Хүслийн самбар” гээд зочлох хэсэг энд олон бий. Байгаль дэлхийдээ ээлтэй, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд Монголдоо анх удаагаа зохион байгуулагдаж буй “Green fest - 2022” –д нэгдсэн юм. Тэдний хувьд 31 өдрийн турш иргэдэд мэдээлэл хүргэх, уралдаан тэмцээн зохион байгуулж, бидний цорын ганц гэр орон болсон байгаль дэлхийдээ ээлтэй байхыг хүмүүст уриалах юм. Түүнчлэн олон олон гэнэтийн бэлэгтэй хөтөлбөрүүд таныг угтах болно.
Тус үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, City of nomads, Оргилмедиа менежмент ХХК болон Мөнгөн Цой ХХК хамтран зохион байгуулж байна.
Сүхбаатарын талбайг зорьж хүйтэн өвлийн хамгийн гоё дурсамжуудаа “Green fest - 2022”-той бүтээгээрэй