УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлвэрийн сайд Ж.Ганбаатар "Баруун аймгуудад дизелийн түлш өссөн, мэдээлэл байна. ОХУ-аас нийлүүлдэг 40 хувьд асуудал үүссэн. Үүнийг давахын тулд Хятадаас дизель түлш импортолж байна. ОХУ-аас орж ирж байгаа түлшээр Улаанбаатар хот, нийтийн тээврийн хэрэгцээг хангаж байгаа бол БНХАУ-аас орж ирж буй дизель түлшээр уурхайнуудаа хангах зорилготой байгаа" гэсэн юм.