Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд

Ж.Ганбат: Эрдэнэс тавантолгой ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна

May be an image of 4 people, people standing and people sitting

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн чадамж сайжирч, нүүрсний богино тээвэр идэвхжсэн тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би ажлаа аваад 35 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагная. ЭТТ ХК нийт 341,5 сая ам долларын 3,7 сая тонн нүүрс борлуулснаас 1,5 саяыг нь Гашуун сухайт боомтоор экспортолж борлуулсан.

Бидний бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй, камержуулагдсан байдаг. Аравдугаар сарын 5-ны байдлаар 615 сая ам.долларын өр байсан бол 150 сая ам. долларыг төлж 451 саяын сая үлдэгдэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар экспортыг өдөрт 110,9 мянган тонн сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг 3-4 дахин нэмэгдүүлсэн. Дунджаар 500 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлсэн нь уртын тээвэрт ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өгсөн дараагийн үүрэг бол ил тод байдлыг хангах үүднээс нүүрс борлуулалтын 142 гэрээг нээлттэй болгосон нь ЭТТ ХК-ийн вэбсайтад нээлттэй бий. Уул уурхайн биржид ЭТТ голлож ажиллаж цахим арилжааны журмаар ил тод нээлттэй ажиллаж байна.

Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд "ЭТТ" ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно. 2018 онд нүүрс дутсан, зөрүүний асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгаж байгаа хэрэг мөн Цагаан хадны овоолсон нүүрс тээвэрлэлтийн гэсэн хоёр асуудал бий.

Уурхайгаас ачигдсан нүүрс Цагаан хаданд буулгаж, түүнийг нь дахин тээвэрлэж хилээр гаргаж байгаа юм. Тиймээс энд мөн камержуулалт, хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Өдгөө нүүрсийг зөвхөн худалдан авагч тал хийдэг. Аман нөхцөлөөр худалдан авагч тал хариуцаж байгаа юм. Тэгэхээр хэний, аль компанийн, ямар автомашин тээвэрлэж байгааг бид огт мэдэхгүй. Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд "ЭТТ" ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно. Үүнийг зөвхөн монгол тээвэрчид хийх ба үүнд маш нарийн зохион байгуулалттайгаар ажиллах шаардлага байна. Одоо тээвэрлэлтэд маш их хүндрэл үүссэн. Учир нь өмнө нь 200 автомашин тээвэр явж байсан бол одоо 700-800 машинаар тээвэрлэхэд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болсон. Хэвлэл мэдээллээр гараад байгаа 40 их наяд гэдэг мэдээлэл байхгүй" гэв

Ж.Ганбаатар: ОХУ-ын түлшээр нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээг хангаж, БНХАУ-ын дизель түлшээр уурхайнуудаа хангана
Ж.Ганбаатар: ОХУ-ын түлшээр нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээг хангаж, БНХАУ-ын дизель түлшээр уурхайнуудаа хангана
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.