Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 53 секунд

Б.Бат-Эрдэнэ: Отоглох цэгийн хувьд буруу ойлголттой байна. Монголчууд байгальд гарч хээр хоноход асуудал байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай горимоор хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Отоглох цэгийн хувьд буруу ойлголттой байна. Монголчууд байгальд гарч аялж зугаалахад огт хамаарахгүй. Улсын аялал жуулчлалын бүс буюу стратегийн хувьд байгалийн нөөц, соёл дурсгалт газруудад болон тусгай хамгаалалттай бүс нутгуудад отоглох цэгийг байгуулж эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа буюу огт ашиглагдахгүй байгаа орон нутгуудыг ашиглахтай холбоотой асуудал яригдаж байгаа юм. Тэрнээс биш зүгээр хээр гараад майхандаа хоноод явахад ямар нэгэн нөлөөлөл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье” гэв.

МЭНДЧИЛГЭЭ 
МЭНДЧИЛГЭЭ 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.