Өчигдрөөс эхлэн /2022.12.04/ Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал болж байгаа бөгөөд өнөөдөр хоёр дах өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, жагсагчид “Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болго” гэж шаардаж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр, “Би баримттай ярина. Шунхлай ХХК, Энержи ресурс, Голомт банкны эрх мэдэлтнүүд байна. Тодруулбал Голомтын Д.Баясгалан, MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нар нүүрсний хулгайн толгойлогч нар. Том хулгайлагчид том л хөдөлнө. Би айхаасаа өнгөрсөн. Нүүрсчид өнөөдөр шүүх засаглалыг худалдаж авахаа боль” гэв.