Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд

МАН жагсаал, иргэдийн бухимдлыг хамаарахгүйгээр Бага хурлаа хийвэл дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын "Бага хурал" энэ сарын 06 /2022.12.06/-ны өдөр буюу маргааш товлогдсон. Жагсаал цуглаан, иргэдийн бухимдлыг хамаарахгүйгээр товлосон ёсоороо Бага хурлаа хийвэл доорх хоёр асуудлыг хэлэлцэнэ.

Тухайлбал, МАН-ын Бага хурлын талаарх нээлттэй мэдээлэлд "2021 оны Их хурлаас хойшхи нэг жилийн ажлыг үр дүн, Шинэ сэргэлтийн бодлого, Хүний эрхийг хамгаалах дэвшилтэд бодлого, Авлига хүнд сурталтай тэмцэх, Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх агуулгаар тавигдсан илтгэл, гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг дүгнэх мөн E-Nam апплейкшний нээлтийг хийх" зэргийг хэлэлцэнэ гэх мэдээлэл багатаж байна.

Харин хаалттай мэдээлэлд "Ерөнхий нарийн бичгийн даргаас Д.Амарбаясгаланг чөлөөлж, Я.Содбаатарыг томилох болон өөр бусад хэд, хэдэн албан тушаалын томилгоог хийнэ мөн зарим гишүүндээ хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл бий. Тухайлбал, 2016-2020 оны чанаргүй зээлүүдийг гаргасан Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон гишүүдээр ажиллаж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ярина гэж буй. Цаашлаад зарим нарийн бичгийн даргыг томилж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч одоогоор тус хурлыг хойшлуулах зарыг гишүүддээ тараагаагүй байна.

С.Ганбаатар: Голомтын Д.Баясгалан, MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нар нүүрсний хулгайн ТОЛГОЙЛОГЧ нар
С.Ганбаатар: Голомтын Д.Баясгалан, MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нар нүүрсний хулгайн ТОЛГОЙЛОГЧ нар
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.