УИХ-ын чуулган ээлжит бусаар хаалттай хуралдаж байна
УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, цахимаар хаалттай хуралдаж байна. Тус хурлаар төв талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэг зарлах эсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл оролцож байгаа талаар эх сурвалж хэллээ.
Жагсаалыг 21:00 цагаас албадан тараахаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлээд буй.
УИХ-ын ээлжит бус чуулганаас гарсан мэдээллийг эргэн хүргэх болно.
УИХ-ын ээлжит бус чуулганаас гарсан мэдээллийг эргэн хүргэх болно.