Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд

Х.Нямбаатар: БНХАУ-ын Гаалийн байгууллагаас нүүрсний асуудлаар шаардлагатай мэдээллийг гаргуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг өнөөдөр байгуулахаар боллоо. Тус ажлын хэсгийг миний бие ахална.

Бид эхний ээлжид БНХАУ-ын Гаалийн байгууллагаас шаардлагатай мэдээллийг гаргуулахаар төлөвлөсөн.

Одоогийн байдлаар нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан дараах чиг үүргийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эрдэнэс Тавантолгойн нүүрсний гэрээний үнэ болон гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон гэх асуудлыг тогтоох баг ажиллаж байна.
Бүртгэлгүй машинаар уртын болон богинын зайд нүүрс тээвэрлэсэн мэдээллийг шалгаж байна.
Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний бичиг баримтуудыг шалгаж байгаа. Олон нийтийн зүгээс офтэйк гэрээг ил болго гэж шаардсан. Хуулийн дагуу гэрээнд оролцсон талуудын саналыг авсны үндсэн дээр гэрээг ил болгох эсэхийг шийднэ.
Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа тээврийн хэрэгсэл гарсан эсэхийг Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар шалгаж байгаа.
Нүүрс тээврийн ажиллагаанд 9,000 орчим тээврийн хэрэгсэл оролцдог. Тэдгээрийн эцсийн өмчлөгчдийг олж тогтоохоор ажиллаж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон миний бие гадаа гарч, мөрдөн шалгах ажиллагааны талаар жагсагчдад мэдээлэл өгнө.

Түүнчлэн Ерөнхий сайд мөрдөн шалгах ажиллагааны ажлын хэсгийг өргөтгөж, орон нутгийн эрүүгийн цагдаагийн албадтай хамтарч ажиллах үүрэг өгсөн”

Д.Жаргалсайхан: Авлигачид Засгийн газрыг огцруулж тэр хоорондоо цаг хожих зорилготой
Д.Жаргалсайхан: Авлигачид Засгийн газрыг огцруулж тэр хоорондоо цаг хожих зорилготой
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.