Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд

#ШУУД- Л.Оюун-Эрдэнэ: Бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол нүүрсний хулгайч нарт ялагдана

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Жагсагчидтай уулзахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд гарч ирлээ.

Тэрбээр "Эмх замбараагүй байдал руу уриалан дуудах хүмүүс байна. Засгийн газар Тавантолгой компани дээр онцгой дэглэм тогтоосон. Одоо дөнгөж 14 хонож байна. 14 хоногийн хугацаанд гарсан үр дүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хурал дээр авч хэлэлцэнэ. Олон асуудлыг илчилж гаргаж тавьж байгаа.


Нүүрсний хулгайтай холбоотой асуудал Хөгжлийн Банк, Эрдэнэтийн 49 хувьтай адилхан үр дүнд хүрнэ. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол бид нүүрсний хулгайч нарт ялагдана. Монголын ирээдүй ийм байгаасай гэж хүсэхгүй байна. Тийм учраас та бүхэн минь нүүрсний хулгайтай тэмцэхэд хамтдаа байх ёстой. Нүүрсний хулгайтай холбоотой захиалгат улс төр болж байна. Жагсаал хийж байгаа хүмүүс үүнийг сайн ойлгоосой.

Уул уурхайг тойрсон МАНАН бүлэглэлийг задлах гэж Засгийн газар хичээсээр ирсэн. Одоо хичээж байна. Олон хүний дургүйг хүргэж байгаа. Залуучууд энэ бүхнийг ялгаж ойлгоно гэдэгт итгэж байна.

Шүүх дээр олон хэргүүд гацаж байгааг шахах ёстой. Хөгжлийн Банкны хувьд бондоо төлж чадсан. Энэ бол том үр дүн. Одоо бид Тавантолгой, Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавиад шийдэх ёстой. Шударга ёсны төлөө, Засгийн газартай хамт байж, нүүрсний хулгайтай холбоотой эрх мэдэлтэй хүмүүсийн ятгалагт автахгүй гэдэгт итгэж байгаа. Бидний ярьж байгаа сэдэв нэг. Энэ асуудал дээр хууль хяналтынхан ажиллах хэрэгтэй. Тодорхой хугацаа хэрэгтэй. Ингэж байж энэ асуудлыг шийднэ" гэлээ.

Х.Нямбаатар: БНХАУ-ын Гаалийн байгууллагаас нүүрсний асуудлаар шаардлагатай мэдээллийг гаргуулна
Х.Нямбаатар: БНХАУ-ын Гаалийн байгууллагаас нүүрсний асуудлаар шаардлагатай мэдээллийг гаргуулна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.