Нэг иргэн өнгөрсөн наймдугаар сард Гашуунсухайт хилийн боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээсэн. Үүнийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогдсон.
Олон талт шалгалтын үр дүнд хулгайд алдагдсан нүүрсний нийт үнийн дүн, байгууллагын хулгайд алдсан нүүрсний хэмжээ болон гэрээний мэдээллүүдийг ил болгоно.
Түүнчлэн Ерөнхий сайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэн даруй өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт хуулийн төслөө өргөн барина.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос маш их хүсэлт гаргаж цаг хожих, шүүх хурлыг хойшлуулж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болдог байсан.
Энэ байдлыг халахын тулд хүсэлт хангах үйл ажиллагааг хялбар, шуурхай явуулах зарчимд нийцүүлэн өөрчлөлт оруулна” гэсэн юм.