Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд

“Оюутны холбоо, сургуулиудын ОЗ-ийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦА шалгаж байна“

Нүүрсний хулгайн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр төв талбайд болж жагсаал цуглааны талаар дараах мэдээлэл өгөв. Тэрбээр "Иргэд олон нийтийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж байгааг хэлмээр байна.

Харамсалтай нэг мэдээлэл байгаа нь төв талбайд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж, иргэдийн амьдралыг сайжруулах төр засгийн бодлогыг үгүйлж шаардсан хүн дийлэнх байхад захиалгатай улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьсон, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс ч байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д сүүлийн жилүүдэд Монголын Оюутны Холбоо(МОХ)-ны үе үеийн удирдлагууд бүхий л удирдах албан тушаалыг хашиж ажилласан.

Тухайлбал, МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, н.Энхтүвшин, МОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан мөн оюутны холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ компанид олноороо ажилласан. Баг бүрдэж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Тэгвэл өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн Оюутны холбоо, их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байгаа" хэмээв.

Түүнчлэн тэрбээр "Олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал цуглааныг өөрсдийнх нь нүүрсний хулгай, булхайг дэлгэх Засгийн газрын шийдвэртэй алхмыг сарниулах, магадгүй Төрийн ордон руу дайрч засаг төрийн хямрал үүсгэх гэсэн бусармаг жагсагчид байгаа тул иргэд хашир байгаарай" гэсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны төлөө та бүхэнтэй хамт байх болно
Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны төлөө та бүхэнтэй хамт байх болно
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.