Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд

БНСУ-д суугаа монгол иргэдийг Сүхбаатарын талбайд болж буй жагсаалд нэгдэхдээ харьяа дүүргээсээ зөвшөөрөл авахыг анхааруулжээ

БНСУ-д суугаа монгол иргэдийг Сүхбаатарын талбайд болж буй жагсаалд нэгдэж, тэмцлээ илэрхийлэхдээ Солонгос дахь харьяа дүүргээс 48 цагийн өмнө зөвшөөрөл авахыг анхааруулжээ.

Тодруулбал, Өмнөд Солонгосын Сөүл хот, Монгол тауны ойролцоо жагсаал, цуглаанд оролцох визтэй, визгүй иргэд БНСУ-ын хууль дүрмийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн газарт жагсаал эхлэхээс 48 цагийн өмнө зөвшөөрөл авах аж. Ингэснээр цагдаагийн газраас зөвшөөрөл гаргаж осол, аюулаас урьдчилан сэргийлж эмнэлгийн түргэн тусламж болон эргүүлийн цагдаа нарыг хамгаалалтад гаргах юм байна. Тиймээс жагсаал , цуглаанд сахилга батыг маш сайн сахиж Бие биеийнхээ үзэл бодлыг хүндэтгэж хүлээцтэй хандах ёстой. Хэрэв гаднын нөлөөтэй, нөлөөгүй үймээн самуун зөрчил илэрвэл эргүүлийн цагдаа нар дэг журам сахиулна. Ингэснээр бичиг баримт шалгана. Визгүй бол баригдана. Визтэй бол хэрэг үүсэх аж. Иймд эв найрамдалтай, хэлэх үгээ цаасан дээр буулгаж, орчин доо хохирол учруулахгүй жагсаалд нэгдэхийг уриаллаа.

ХИЛИЙН “ХАВИРГА” БООМТЫГ НЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.