Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын гишүүн Г.Дамдинням ирж жагсагчидтай уулзлаа

May be an image of 5 people

Найрамдал талбайд жагсаж байгаа иргэд тойргоос сонгогдсон УИХ-ын 3 гишүүнийг нүүрсний хулгайтай ямар нэг байдлаар нэр холбогдоогүй гэдгээ сонгогчдодоо батлахыг шаардсан.

Өнөөдөр /2022.12.13/ УИХ-ын гишүүн Г.Дамдинням ирж жагсагчидтай уулзан албан ёсоор өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр нүүрсний хулгайн асуудалтай ямар ч холбоогүйгээ нүүр бардам хэлж байна гэлээ. Мөн зарим сайтууд ямар ч баримт нотолгоогүй худал гүтгэлэг тарааж байгаа. Үнэхээр баримт нотолгоо байдаг бол гаргаад ирэх хэрэгтэй. Тэгвэл шалгуулахад бэлэн байна гэв. Жагсагчид өөрийн биеэр ирж уулзсан УИХ-ын гишүүнд болон иргэдээ дэмжиж байгаа аймаг орон нутгийн удирдлагууддаа талархсанаа илэрхийлж байлаа.

Ард иргэд нүүрсний хулгайчдын нэрсийг ил тод зарлан, хариуцлага тооцон эх орноосоо тонон дээрэмдсэн мөнгийг эргүүлж төлүүлэхийг эрх баригчдаас хатуу шаардсаар байгаа юм.

Б.Энхбаяр: Тэр жүжигчин залуугийн хэлээд байгаа нэг хүний засаглалд юун жагсах цуглах ч эрх байхгүй
Б.Энхбаяр: Тэр жүжигчин залуугийн хэлээд байгаа нэг хүний засаглалд юун жагсах цуглах ч эрх байхгүй
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.