Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд

Х.МАНДАХБАЯР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООГҮЙ

May be an image of 1 person and sitting

Өнөөдөр /2022.12.13/ Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа. Тухайн нэрсэд багтсан "Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр өөрийн цахим хуудастаа дараах тайлбарыг хийжээ.

Тэрээр :"Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурьджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд сошиал орчинд газар авсан. Үүнд хариулт өгье.

1. Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.

2. Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.

3. Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.

4. Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.

5. Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана.

Хуулийн хүрээнд тодорхой цаг хугацааны дараа эдгээртэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгоно. Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн. Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.

Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням ирж жагсагчидтай уулзлаа
УИХ-ын гишүүн Г.Дамдинням ирж жагсагчидтай уулзлаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.