Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд

ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байна

May be an image of 1 person

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй албан тушаалтнуудын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох "Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авахтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 47 обьектд нэгжлэгийн ажиллагаа хийсэн.

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:

Ерөнхийлөгч асан Х.Баттулга

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Шижир

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд

ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын гишүүн асан Г.Сэргэлэн

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг

Монгол Улсын Үндсэн хуулиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутныг тогтоох онцгой эрх гагцхүү шүүхэд хадгалагдаж буй. Эдгээр хүмүүс бол нүүрстэй холбоотой ажиллагаанд шууд болон шууд бусаар холбогдсон. Тиймээс мөрдөн шалгах үндэслэл үүсэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байхгүй. Боломжит хэмжээнд мэдээллээ. Эдгээр нэр дурдагдсан хүмүүсийн заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хилийн хориг тавиагүй" гэв.

Х.МАНДАХБАЯР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООГҮЙ
Х.МАНДАХБАЯР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООГҮЙ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.