АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлах хэвлэлийн хурал хийж байна. Уг хурлаар 17 хүний нэрийг эхний ээлжинд зарлалаа. Тодруулбал,
1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. УИХ-ын гишүүн асан З.Энхболд
3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
4. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
5. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
6.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
7.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
8.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
9. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
11. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
12. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа
13. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр
14. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
15.ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
16. Зам тээвэр, хөгжлийн сайд асан Ж.Ганбат
17. УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ
Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Нүүрсний бүлэглэлд миний нэрийг оруулдаг нь сонин л юм. Анх удаагаа л сонсож байна. Хэвлэлийн хурлыг үзэж амжсангүй. Залгаж, тодруулж асууя даа. Би нүүрсний хэрэгт огт хамаагүй. Би нүүрс зөөдөг Тавантолгой, Гашуунсухайт гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Тэр ямар газар, юу хийдгийг ч мэдэхгүй. Миний үүсгэн байгуулсан болон хувьцаа эзэмшдэг компаниуд маань нүүрс зөөдөггүй. Харин нүүрсний хувийн компаниудад шатахуун нийлүүлдэг байсан байж болзошгүй” гэлээ.