Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 18 секунд

Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн нь экс ерөнхийлөгч

May be an image of 1 person, sitting, standing and indoor

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр хэлэх байх.

Дийлэнх зөвлөмжүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед гаргасан. Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Баттулга. Дараа нь бондын 280 сая доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр Бодь Интернэшнл компанийг оруулж ирж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна.

Би хэрэг мөрддөггүй, дэмжлэг үзүүлээд мэдээ, мэдээллийг гаргаж өгч агентлаг, яам хоорондын уялдааг хангах ёстой.

Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээх шалгах ёстой гэж бодож байна.

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсанаар хилийн хориг тавих, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх олон арга хэмжээг авдаг. Одоогийн байдлаар офтэйк гэрээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга" хэмээн хариуллаа.

С.Амарсайхан: Ковидын төсөвт хийсэн аудитын дүгнэлт бэлэн болсон, удахгүй зарлана
С.Амарсайхан: Ковидын төсөвт хийсэн аудитын дүгнэлт бэлэн болсон, удахгүй зарлана
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.