Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 46 секунд

МЭДЭГДЭЛ

Нэр бүхий албан тушаалтан болон зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайхан миний биеийг ЭТТ ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болон удирдлагуудтай нь хувийн байдлаар хамаатуулж, хуйвалдсан мэтээр ойлголт өгсөнд харамсаж буйгаа илэрхийлье.

Б.Ганхуяг намайг улс төрд орохоос өмнө өөрийн гэсэн хүрээлэлтэй, улс төрд байр сууриа олсон төдийгүй 2010 онд ЭТТ ХК-г анх үүсгэн байгуулагдсан, "цаасан дээрх" компани байх үед дэд захирлаар нь ажиллаж байсан хүн юм. Нэгэн үеийн залуус бид МАН сөрөг хүчин байх он жилүүдэд үзэл бодлоороо нэгдэж намын дэргэдэх байгууллагыг байгуулж нам дотроо шинэчлэл хийхээр эрмэлзэж зүтгэж байсан цаг хугацаа бий. Түүнээс хойш өөр өөрийн ажил амьдрал, улс төрийн зам тусдаа хүмүүс юм. Б.Ганхуяг захирал нь дээд шатны удирдлагынхаа цаасан дээрх тушаал, шийдвэр, удирдамжаар ажилладаг байсан гэдэг ойлголттой явдаг. Байгууллагын дотоод асуудлаар бид ярилцдаггүй, ЭТТ ХК-ийн аливаа ажилд миний зүгээс оролцож, түүнчлэн давуу эрх эдэлсэн явдал огт байхгүй. Тухайн байгууллагатай холбоотой асуудлуудыг би олон нийтийн нэгэн адил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс сонсож байна.

Т.Аюурсайхан миний туслах, зөвлөхөөр ажилладаг хүмүүсээс ямар нэг асуудалд шалгагдсан зүйл байхгүй. ЭТТ-д удирдах алба хашиж байгаад одоо шалгагдаж байгаа гэх Б.Отгонжаргал нь 2016 онд миний зөвлөхөөр ажиллаж байгаад, удалгүй өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Бие даан хуулийн өмнө өөрийгөө хариуцах чадвартай хүний үйлдлийг надтай хамаатуулж ярьж байгаа бол хэнийг ч хэнтэй ч хамаатуулж болох хүний эрхийн ноцтой зөрчил болох юм.

Өнгөрсөн бүх хугацаанд миний бие аливаа байгууллагад танил талаар дамжуулж хууль бус үйлдэл хийж байгаагүй бөгөөд төрийн албыг хувийн харилцаатай хэзээ ч хольж хутгаж байгаагүй. Энэ байр суурин дээрээ цаашид ч хатуу зогсох болно.

Нүүрсний хулгайн асуудлаар гүйцэтгэх шатны хүмүүсийг оролдоод байна, жинхэнэ эздийг нь олох ёстой гэсэн олон нийтийн байр суурьтай би бүрэн санал нэг байна, энэ чиглэлээр бодит үр дүн гарна гэж итгэж байна.

Д.Бат-Эрдэнэ: Шүүхээр юу ч тогтоогдоогүй, нийгэм ийм бухимдалтай байхад хүмүүсийг эрсдэлд оруулж, нэр зарлаж байгаа нь буруу
Д.Бат-Эрдэнэ: Шүүхээр юу ч тогтоогдоогүй, нийгэм ийм бухимдалтай байхад хүмүүсийг эрсдэлд оруулж, нэр зарлаж байгаа нь буруу
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.