Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 38 секунд

Д.БАЯСГАЛАН: БИД НҮҮРСЭЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР АВСАН

Голомт“-ын Д.Баясгалангийн хэлсэн онцлох 31 эшлэл

Голомт банкны ТУЗ-ийн дарга, "Бодь интернэшнл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замыг 1.2 тэрбум ам.доллараар барьсан тухай болон нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, "2008 оны зургадугаар сарын 18-нд анхны зөвшөөрөл С.Баярын Засгийн газрын үед, 2012 оных нь Сү.Батболдын үед байгуулсан. Удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд таван сарын өмнө байгуулсан концессын гэрээг цуцалсан. Улмаар энэхүү лицензийг Төрийн өмчин компани болох "Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлсэн. Ингээд энэ компани "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээр хийгээд өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, "Хөгжлийн банк"-наас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжлүүлсэн. Ингэхдээ "Монголын төмөр зам" ТӨХК "Энержи ресурс" ХХК-ийн эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр "Самсунг" ХК-ийг үргэлжлүүлж ажиллуулсан, шинэ тендер зарлаагүй. Үүний дараа энэ ажил 2014 оноос санхүүжилтгүй болоод зогссон. Улмаар хэрэг үүсгэн, шалгалт оруулсан.

Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар гадаадын хамтрагчтай хамтрах хэрэгтэй юм байна гээд холбогдох гэрээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ингээд 2015 оны эхээр энэ төсөл зогсоод таван жил болсон. Үүнээс болоод овоолсон шороо л үлдсэн, хүмүүс нь зугтаад алга болсон гэх ойлголт үлдчихсэн.

Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт дээр бид өөрсдөөсөө 800 саяас илүү ам.долларыг энэ төсөлд зарцуулчихсан. Бид төрөөс 400 орчим сая ам.долларын бэлэн мөнгө болон нүүрс авсан байна. Одоо бид төрөөс 220 сая ам.долларын авлагатай" гэв.

Х.Нямбаатар: Одоо үргэлжилж буй жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна
Х.Нямбаатар: Одоо үргэлжилж буй жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.