Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд

БХЯ, ЗХЖШ-ЫН УДИРДЛАГУУД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД АЖИЛЛАЛАА

May be an image of 11 people, people standing and outdoors

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний 334, 011 дүгээр ангид ажиллалаа.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, ангийн бүрэлдэхүүнд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр, цэргийн ангийн байлдааны туг нь ангийн дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл байдгийг онцлоод Монгол Улсын төр, засгаас Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, бүх талын бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг дурдсан юм. Мөн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд тус ангийн Аюулгүй болгох үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой асуудлаар санал солилцлоо.

Зэвсэгт хүчний 334 дүгээр анги нь 2020 оны Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулагдсан бөгөөд ийнхүү Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмийн дагуу Батлан хамгаалахын сайдаас байлдааны тугаа ёслол төгөлдөр гардаж авлаа. Тус анги нь Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зарим төрлийн зэвсэглэлийн гүйцэтгэн цэнэглэсэн, хадгалалтын баталгаат хугацаа дууссан, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон галт хэрэглэлүүдийг аюулгүй болгох зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм.

Дараа нь БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллаж, энэ жил тус ангийн хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, 2022 оны баярын хуралд оролцож, зарим тэргүүний алба хаагчдыг салбарын шагналаар шагналаа. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус ангийн бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ. Тэрбээр, “БХЯ, ЗХЖШ-ын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, зэвсэг техникээ шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Уг бодлогын хэрэгжилтийг хангах, батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн алба хаагчид, инженер, техникийн ажилтнуудын оролцоо хамгийн чухал юм. Тиймдээ ч та бүхэн хоёрхон жилийн хугацаанд хөнгөн хуягласан байлдааны техник, хэрэгслүүдийг дотооддоо амжилттай зохион бүтээж чадлаа. Цаашид уг ололт амжилтаа улам бататгаж, боловсронгуй болгох, олон улсын жишигт ойртуулах нь чухал болоод байна” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: СОЁМБО РЕДАКЦ

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 17 people, people standing and outdoors

May be an image of 3 people, road and street

Д.Амарбаясгалан: Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний үнэлгээг гаргаж, чанарт илүү анхаардаг болно
Д.Амарбаясгалан: Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний үнэлгээг гаргаж, чанарт илүү анхаардаг болно
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.