Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 27 секунд

Б.Баярмагнай: ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРЭГ ЯМАГТ ТЭРГҮҮЛЭГЧ БАЙХ ЁСТОЙ

May be an image of 1 person and standing

Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн сургалтын хөдөлгөөнт бүлгээс 12 дугаар сарын 5-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгын хүрээнд "Жижиг бүлгийн ажиллагаа" мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, өчигдөр гэрчилгээг нь гардууллаа.

Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ТХЦ-ийн командлагч бригадын генерал Б.Баатар, тус командлалын Сургалтын албаны дарга хурандаа Л.Баясгалан, Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн захирагч хурандаа Д.Гантулга нар оролцсон юм.

Төгсөгчдөд гэрчилгээ олгосны дараа Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Зэвсэгт хүчин бол хуулиар хүлээсэн онцгой эрх, үүрэгтэй салбар юм. Аливаа гаднын халдлага, эрсдэл үүсэхэд Монгол Улсын ард иргэд, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, аюулаас урьдчилан сэргийлж байх ёстой. Тусгай хүчний ангиуд харилцан сургалт явуулж бие биедээ сурсан мэдсэнээ зааж зөвлөж байгаа нь сайшаалтай. Монгол цэрэг тэр дундаа тусгай хүчний цэргийн гайхамшигт түүх энх цагт ч гүйцэтгэж буй үүрэг, тэсвэр хатуужил, эр зоригоороо давтагдаж байх ёстой. Бэлтгэгдсэн цэргээс илүү хүчтэй зэвсэг байхгүй. Түүн шиг ТХЦК-ын залуу офицер, ахлагч нар өөрийгөө шат дараатай бэлтгэж, ажил албандаа ур чадвар, хүсэл тэмүүлэл, зорилго чиглэл, идэвх оролцоогоороо манлайлах ёстой. Та бүхэндээ Батлан хамгаалахын сайд болон сайдын зөвлөлийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Эх орон дуудахад хэзээд бэлэн байж, бэлэн байдлаа улам чанаржуулж, чадавхжина гэдэгт эргэлзэхгүй байна. Ажлын амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе" гэсэн юм.

Хөтөлбөрийн төгсгөлд 2022 онд идэвх зүтгэлтэй ажилласан тэргүүний алба хаагчдыг салбарын медалиар шагнаж урамшуулсан бөгөөд цэргийн гэрээт алба хаагчид урлагийн тоглолт үзүүлсэн юм.

Эх сурвалж: Соёмбо редакц

May be an image of 6 people, people standing and military uniform

May be an image of one or more people and people standing

May be an image of 2 people and people standing

May be an image of 1 person, standing and military uniform

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people, people standing and military uniform

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people, people standing and military uniform

May be an image of 2 people, people standing, military uniform and text

May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people, people standing and military uniform

May be an image of 3 people, people standing and military uniform

May be an image of 7 people, people standing and military uniform

May be an image of 9 people, people sitting, people standing and indoor

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.