Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд

“СОЁМБОТ” ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

Төрийн өмчит үйлдвэрийн газрууд тухайн салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг, өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Тиймээс Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг дэмжих чиглэлд, үр ашигтай байлгах талаар анхаарч ажилладаг.

Тэгвэл “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын “Соёмбот” цэвэр усны үйлдвэр нь 2022 онд ажлын үзүүлэлт, гүйцэтгэл, үр дүнгээрээ төлөвлөгөөт ажлуудаа бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн хэмээн дүгнэгджээ. Тус үйлдвэр нь стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс гадна бусад аж ахуйн нэгж зэрэг 95 байгууллагатай хамтран ажилладаг.

Мөн өнгөрсөн онд ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчдээ эрхэмлэсэн чанартай бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ удаад мөн тус үйлдвэрт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгджээ.

Үйлдвэрийн дарга Б.Рагчаасүрэнгийн хэлснээр “Батлан хамгаалах яамны удирдлага техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн анхаарсан. “Соёмбот” цэвэр усны үйлдвэр нь энэ онд жижиг савлагаат цэвэр усны шинэ төхөөрөмжийг суурилуулан, эхний үйлдвэрлэлээ гаргахад бэлэн болоод байна. Мөн цэвэр усны сав, шошго, бөглөөний дизайныг орчин үеийн шаардлагад нийцүүлж шинэчилсэн. Усны үйлдвэрийн гол давуу тал нь гүний худагтай. Технологийн энэхүү шинэчлэл хийгдсэнээрээ өмнөхөөсөө 2 дахин илүү хүчин чадалтай ажиллах бөгөөд өдөрт 12000-16000 ширхэг савлагаатай цэвэр ус үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа” гэв.

Эх сурвалж: Соёмбо редакц

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.