Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд

САГСААР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧИЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд монгол уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг арга хэмжээний нээлтийн үеэр “Хонх” цохин, тоглолтыг эхлүүлсэн бөгөөд арга хэмжээнд 200 гаруй монгол иргэн оролцон төрийн далбаагаа намируулж, үндэсний дээл хувцсаа танилцуулав. Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор уг үзүүлбэрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, “Бэй Аэриагийн Монголчуудын холбоо” хамтран зохион байгуулав.

“Голден Стейт Уориорз” баг Калифорн мужид амьдарч буй ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр “Азийн өв соёлын үдэш” арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Монголчууд ийнхүү өв соёлоо сурталчлан оролцов. Дээрх арга хэмжээний шууд дамжуулалтыг АНУ-ын NBATV сувгаар 2,4 сая хүн үзэж сонирхсон байна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг Ерөнхий газар болгов
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг Ерөнхий газар болгов
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.