Өмнө нь ийм хулгай олон гардаг байсан ч цалингаас нь төлүүлээд ажилд нь үлдээдэг байж. Түлшний нормыг ч бодит байдлаас хэт өндөр тогтоосон байв. Хулгай гарсан гэх боловч харуул хамгаалалтын гэрээт компани бүртгээгүй байх жишээтэй.
Эл байдлаас дүгнэхэд “хулгай” бүлэг этгээдийг хамарч байсан нь ажиглагддаг.
ТӨХК болоод бид хулгай гарах нөхцөл байдлыг дүгнэсэн. Ажилчдын цалин бага учир “хулгай” их гардаг, иймд төлүүлээд ажилла гэдэг зарчим үйлчилдэг байжээ. Ингээд хулгай буурсангүй, эсрэгээрээ улам далд хэлбэрт идэвхижсэн сөрөг үр дагавар бий болсон байна.
Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид цалингаа нэмсэн. 1 литр түлш байна уу, 1 ш тэвнэ байна уу, энэ бол компанийн өмч, нийт ажилчдын бүтээсэн баялаг. 1 литр түлш хулгайлахад 4 тонн шохойн чулуу олборлох боломж алдагддаг. 4 тонн шохойн чулуу бол 1.5 тонн цементийн орлого алдана гэсэн үг. Эргээд бусдад цалин тавих боломжийг нь хулгайлж байна гэсэн үг. Мөн ажилд орохыг хүссэн олон хүний боломжийг үгүй хийж тэр хулгайч ажиллаж байгаа.
Том байна уу, жижиг байна уу хулгай бол хулгай, хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Иймд цаашид хулгайчаар ХОХИРОЛ төлүүлнэ, ажлаас хална, хуулийн байгууллагад шилжүүлнэ!!!
Эдийн засгийн хэлтсийн дарга өөрчлөгдсөн, харуул хамгаалалтын алба өөрчлөгдсөн, хулгай илэрсэн. Өмнө нь зөвхөн түлш ч биш өөр юу хулгайн замаар гарсныг хэн ч мэдэхгүй…
Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн, бид хулгайтай хуулийн хүрээнд тэмцэхийн зэрэгцээ хулгай хийхгүй байх нийгмийн бодлогын асуудалд углуургаар нь өөрчлөлт хийх болно.
Хариуцлагатай, сахилга баттай, хичээл зүтгэлтэй ажилчдад 5 жилийн хөдөлмөрийн гэрээ санал болгох, орон сууцны урьдчилгаа төлбөр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бүтээмжийн урамшуулал, сургалтын хөтөлбөр зэрэг нийгмийн асуудлыг сууриар нь шийдэж байж тухайн ажилчин хулгайгаар биш бүтээмжээрээ орлого олж сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Үүний төлөө манай удирдлагын баг ажиллах болно.
Хулгай хийж ирээдүйгээ битгий балла! Хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй!!!
Цемент Шохой ТӨХК