Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл батлагдсанаар:
-Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ
-Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ
-Жил бүр инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлнэ
-Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн хэмжээг 20%-иар нэмэгдүүлнэ
-Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 болгоно
-Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг өвлүүлнэ.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын засаглалыг олон улсын түвшинд хүргэх боломжтой юм.