УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ажлын хэсгээс асуулт асуулаа.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тэрбээр “Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед 1,072 хувьцааны ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох хэрэгтэй. Төрийн зүгээс ард түмэнд 2021, 2022 оны ногдол ашгийнхаа хувийг тэгш хүртэх боломжийг нэгдүгээр сард багтаан бүрдүүлэх ёстой” гэлээ.