Та бүхэн хүүхдийнхээ зургийг хэзээ ч битгий фэйсбүүк дээрээ тавьж байгаарай. Тэр тусмаа нярайн зургийг. Хэдий таны эрх ч сайн муу зүйл үзүүлэхээр ирж байгаа хүмүүс хүүхдийн чинь зургийг бариад ирдэг. Томчууд салсан сарнисан, яасан ч байж болно.
Хүүхэд түүнд хамаарах ёсгүй. Хор хүргэхийг хүссэн ч хүмүүс байна. Сэрэмжлүүлээрэй нэгэндээ. Хэдий муу муухай зүйл хийхгүй байлаа ч хүүхдийн чинь зургийг бариад явж байна гэхээр сайхан байхгүй биздээ. Хорвоо дээр эцэг эхээс бусад хүмүүс бүгд хуурамч. Хэзээ ч үнэн сэтгэлтэй биш. Ахан дүүс шиг дотно найз нөхөд, хань нөхөр, танил гээд хэнээс ч хуурамч зан гардаг..
Энэ хүн хэзээ ч тэгэхгүй гэж битгий бодож байгаарай. Бас бүх хүн тийм биш гэж битгий хэлээрэй. Үгүй байдаг юм шүү.
Эх сурвалж Н.Ган-Өлзий