Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 44 секунд

Энэ удаагийн засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд оруулж ирэхдээ 

1. Геополитик, Ковидын дараах эдийн засаг, Инфляцын төвшинтэй холбоотой Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэгт тулгуурлан бүтцээ оруулж ирлээ. Сүүлийн 2 сарын хугацаанд Япон, Орос, АНУ, Хятад, НҮБ, Солонгос, Европийн холбооны гээд маш олон гадаад хэргийн сайд нар монголд айлчилсан үүний шалтгаан нь ердөө Орос, Укранй,Хятад, Тайваны асуудал дээр Монгол улс Ардчилалын баян бүрдээ хамгаалж чадаж байгаа юу эсвэл Орос Хятадын талыг баримталж байгаа юу гэдгийг л мэдэхийг хүссэн байдаг. Тиймээс үүний хүрээнд Оюунэрдэнэ тэдгээрээс том төслүүдээ явуулах, мөн хөрөнгө оруулалт экспортоо нэмэгдүүлэх зэрэг асуудад дээр тохиролцож чадсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас сайдын суудалд томилох гэж байгаа. Учир нь барууны талдаа энэ бол маш том эффект өгөх юм. Мөн бүх сайд нартаа шинэ сэргэлтийн бодлогын том төслүүдээ хөгжүүлэх хатуу үүрэг даалгавар өгч буй юм байна.

2. Ерөнхий сайд Оюунэрдэнэ сайд болсоноосо хойш анх удаа багаа өөрөө бүрдүүлж байгаа. Мэдээж ерөнхийлөгч их хурлын дарга нартай зөвшилцсөн. Тэрээр 2021 оны 2 р сараас Ерөнхий сайдын үүрэгт ажлаа эхүүлэх үед орон даяар хөл хориотой байсан, мөн хил гааль халттай, вакцин тасарсан гээд шийдэх ёстой тулгамдсан асуудлуудтай байсан. Энэ ажлуудыг эрчимжүүлсэний дараа Ерөнхийлөгчийн сонгууль, араас нь орон нутгийн сонгууль, залгаад намын их хурал, намын даргаа батламжлах гээд олон асуудлын ард амжилттай гарсан бол одоо өөрийн багаа шинээр бүрдүүлж, өөрийн санаачлан боловсруулсан шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх цаг нь ирж байна.

3. Сайд нараа сонгохдоо төрийн хар хайрцагны бодлого, мерит зарчимд тулгуурлан 2 оош доошгүй сонгогдсон болон байнгын хорооны дарга нараар багаа бүрдүүлж байна. Энэ нь Япон, Герман зэрэг Парламентийн засаглалтай орнуудад хэрэгждэг зарчим юм.

4. Аж ахуйн сайд нар дээр нэлээн галтай шүүмжлүүлдэг хүмүүсийг сонгосон. Гол нь тэдгээр хүмүүс нь аж ахуй эрхлэх туршлага чадварыг харж сонгож томилсон байгаа

5. Засгийн газрын 50 хувь нь шинэчлэгдэж байна. 80 хувь шинэчлэх боломж байсан ч тэгсэнгүй

6. Том төслүүдээ хэрэгжүүлэх, авто замын түгжрэл, боомтуудын асуудлыг цэгцлэх үүднээс салбар дундын уялдааг хангахаар бүтэцдээ тусгаж өгсөн байна. Сингапурын засгийн газрын бүтцийг судалж үзсэн бөгөөд уялдааг хангаж нэг ч ажлыг эзэнгүй орхигдуулахгүй гэсэн санааг шингээсэн.

- Монгол улсын нэг ч хуулинд авто замын түгжрэл гэдэг үг байдаггүй. Тиймээс хамгийн номер 1 асуудал болсоор байтал түгжрэлтэй холбоотой нэг ч эрх зүйн зохицуулалт байхгүй байгаатай бүх зүйл холбоотой

- Нэг сайд жилдээ 100 гаруй ажлын хэсэг ахалж байдаг тиймээс энэ дундаас салбар хоорондын ажил алдагдаж, орхигдох магадлал өндөр тул энэ бүхнийг харгалзан үзэж бүтэцдээ нэмэлт оруулсан

7. Шинээр томилогдож байгаа сайд бүрт ажлын даалгавар өгч үр дүнгийн явцыг байнга мэдээллэхийг, алдаа гаргавал хариуцлага тооцох талд хатуу анхааруулга өгсөн. Жишээ нь: Зам тээврийн сайдад Дарханы зам болон төмөр замуудын бүтээн байгулалтуудыг хугацаанд нь дуусгах , хөндлөн болон босоо чиглэлийн бүх авто замуудыг боомттой холбох зэрэг ажлуудыг 2024 он гэхэд шалтаг тоочихгүйгээр хийж дуусгасан байх гэх мэт. Мөн Эрчим хүчний сайдад Эгийн гол болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ууд, 3 р цахилгаан станцын өргөтгөдлийн төсөл, Ятаван толгой цахилгаан станц зэрэг төсөлүүдийг эрчимжүүлж 2024 он гэхэд ажлын гүйцэтгэл 50 -иас дээш хувьд хүрсэн байх

Ховдын тендерийн мафи хоолноосоо салах гээд сандралдаж байна
Ховдын тендерийн мафи хоолноосоо салах гээд сандралдаж байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.