Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд

Талууд байгалийн хийн хоолой, өндөр хурдны авто зам, төмөр замын шинэчлэл зэрэг төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулах нь нэн чухал болохыг онцолсон юм.

Тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссыг шинээр байгуулахаар ажиллаж байгааг сайшаав.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих байгалийн хий дамжуулах хоолой, өндөр хурдны авто зам, төмөр замын шинэчлэл зэрэг төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Х.Нямбаатар: Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон гэсэн мэдээллийг авсан
Х.Нямбаатар: Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон гэсэн мэдээллийг авсан
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.