Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 31 секунд

У.Хүрэлсүх: Монгол бичиг бол оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа



Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч

Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, монгол үндэстний тусгаар тогтнолын дархлаа гэдгийг онцолж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны оролцогчдод баяр хүргэв.

Үндэсний бичиг үсгийн хэрэглээнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааны хөтөлбөртөө эх хэл, бичиг үсгийн бодлогыг онцгойлон анхаарч, үндэсний бичиг үсгээ сурч эзэмших, заан сургах, түгээн дэлгэрүүлэх аливаа санал санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хэлсэн үгэндээ тус агентлагаас долоо хоног тутам эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг өдөр тутмын сонин болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг хэлэв.

“Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны нийт долоон ангилалд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1,100 гаруй хүн оролцжээ.

Тус уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, өдгөө 100 настай С.Жигмэдсүрэн, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн долдугаар хорооны өндөр настан С.Цэнд-Аюуш, Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны иргэн, өндөр настан Ц.Доржсүрэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Ш.Нэргүй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмад настан Б.Ням-Очир нар байлаа.

Харин хамгийн бяцхан оролцогч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 131-р сургуулийн 2а ангийн сурагч Ж.Ундрал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 3б ангийн сурагч Ү.Эмүжин нар байсан юм.

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2022” УЛСЫН 26 ДУГААР УРАЛДААНЫ ДҮН

Сурагчдын ангилал

1-7 дугаар ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: Э.Дариймаа (НЕБ-ын 1-р сургуулийн 7е ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Э.Пүрэвжаргал (Хөвсгөл аймгийн Мөрөн сум. 6а ангийн сурагч)

Гуравдугаар байр: Г.Анар (Баянхонгор аймгийн 5-р сургуулийн 6б ангийн сурагч )

Тусгай байр: -М.Ирмүүн ( Нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 6 – 11 ангийн сурагч)

-П.Сарангэрэл (Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 7-10 ангийн сурагч)

8-11 дүгээр ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: И.Уранцэцэг (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” сургуулийн 11б ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Н.Болормаа (Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11а ангийн сурагч )

Гуравдугаар байр: Г.Цолмон (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч)

Тусгай байр: О.Энхбаасан (Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч)

-Н.Үүрцайх (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10а ангийн сурагч)

12 дугаар ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: Ү.Энхжин (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС- ийн 12б ангийн сурагч)

-Ч.Өнөрзаяа (Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Б.Лхагвачимэг (Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч)

-Б.Билгүүнсаран (Архангай аймгийн Цэцэрлэг сумын 4-р сургуулийн 12а ангийн сурагч)

Гуравдугаар байр: Т.Цэнд (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч)

-Г.Анударь (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч)

“Сайхан бичигтэн анги” ангилал

Нэгдүгээр байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Анхбаярын бэлтгэсэн 11д анги

Хоёрдугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш А. Баянжаргалын бэлтгэсэн 11а анги

Гуравдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш Ц.Цэвээнсүрэнгийн бэлтгэсэн 10б анги

Мэргэжлийн багш нарын ангилал

Нэгдүгээр байр: М.Ганбагана (Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

Хоёрдугаар байр: Ү.Мөнхбалжир ( “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн багш)

Гуравдугаар байр: Б.Оюун-Эрдэнэ (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

Тусгай байр: Э.Батжаргал (Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Оюунлаг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

-П.Бямбадулам (Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн багш)

Насанд хүрэгчдийн ангилал

Нэгдүгээр байр: Б.Хүслэн-Эрдэнэ (МУИС-ийн МХУЗБ-ийн 2 дугаар түвшний оюутан)

Хоёрдугаар байр: Б.Хандсүрэн (ШУТИС-ийн IOT- зүйлсийн интернэтийн 3 дугаар түвшний оюутан )

Гуравдугаар байр: Р.Эрдэнэболор (“Оюут” урлангийн үүсгэн байгуулагч)

Тусгай байр: Э.Арвин (МУБИС-ийн 1 дүгээр түвшний оюутан)

– Ш.Нэргүй (Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад настан)

Уран бичлэгийн ангилал

Хоёрдугаар байр: Ч.Бямбадолгор (Архивын ерөнхий газрын ажилтан)

Гуравдугаар байр: С.Баярмөнх (“Хаан бичиг” төвийн уран бичээч, МУБИС-ийн 1-р түвшний оюутан)

Тусгай байр: Б.Зэсмаа (МУБИС–ийн 3 дугаар курсийн оюутан)

-О.Ням-Очир (Чөлөөт уран бүтээлч)

Бүтээлийн ангилал

Нэгдүгээр байр: Ч.Өнөрдэлгэр (Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин)

Хоёрдугаар байр: М.Эрдэмбилиг (“Зүүн Хүрээ Дашчойлин” хийдийн бурханч лам, багш)

Гуравдугаар байр: Г.Угтахбаяр (Орхон аймгийн ЕБ-ын 14-р сургуулийн 12а ангийн сурагч)

Тусгай байр: Ё.Ринченмядаг (Завхан аймгийн Улиастай сумын 12б ангийн сурагч)

Ж.Ундрал (НЕБ-ын 131-р сургуулийн 2а ангийн сурагч)

Нэрэмжит шагнал

“Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналаар:

– Ж.Гэрэлмаа (Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш )

“Монгол дуу, дүрс сан” ТББ-ын шагналаар:

-Г.Энхсайхан (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9а ангийг бэлтгэсэн багш )

-Завхан аймгийн Улиастай сумын 12в ангийн хамт олон. Бэлтгэсэн багш Т.Цэрэндолгор

“Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо” -ны нэрэмжит шагналаар:

-Б.Долгормаа (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайван” ЕБС-ийн багш )

Ахмад дипломат Г.Луузаны нэрэмжит шагналаар:

-Б.Оюунжаргал (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 11а ангийн сурагч )

– Ү.Эмүжин (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3б ангийн сурагч)

Ахмад дипломат Ч.Намчины нэрэмжит шагналаар:

-Б.Булган-Эрдэнэ (Увс аймгийн Наранбулаг сумын 8а ангийг бэлтгэсэн багш )

-Б.Амаржаргал (Дорноговь аймгийн Замын – Үүд сумын 1 дүгээр сургуулийн багш)

Жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналаар:

-С.Жигмэдсүрэн (Нийслэлийн БГД-ийн нэгдүгээр хорооны ахмад настан -100 настай )

Дипломат Н.Батын нэрэмжит шагналаар

– Л.Сэмжидмаа (Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр сургуулийн багш)

-Э.Мөнхдалай (Баянхонгор аймгийн 5 дугаар сургуулийн багш)

Дараах 20 хүнд бүтэн жил сонин унших эрх:

Б.Цэцэгмаа (Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 10г ангийг бэлтгэсэн багш)
Ш.Бямбажав (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн ахмад настан )
Б.Урангоо (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн МХУЗ-ын багш)
Э.Энхсаруул (“Olimpus GYM”-ийн иогийн багш)
Э. Ганганбайгаль (НЕБ-ын 67 дугаар сургуулийн 12в ангийг бэлтгэсэн багш)
Ө.Энхжаргал (НЕБ-ын 52 дугаар сургуулийн МХУЗ-ын багш )
Э.Алтжин( Завхан аймгийн ЕБ-ын “Чандмань- Эрдэнэ” сургуулийн 8б ангийн сурагч )
Э.Номинжин (Завхан аймгийн ЕБ-ын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 8б ангийн сурагч)
Ц.Норпил (НЕБ-ын 1 дүгээр сургуулийн МХУЗ-ын багш )
Г.Мөнх-Ундрал (НЕБ-ын 23 дугаар сургуулийн МХУЗ-ын багш )
Б.Цэвэлмаа (Увс аймгийн лаборатори 1 дүгээр сургуулийн МХУЗ-ын багш)
Э.Урангоо (Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн МХУЗ-ын багш)
Э.Баттогтох (Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” дунд сургуулийн МХУЗ-ын багш)
14. Ш.Ширнэн (“Монгол билиг оюун” сургуулийн багш)
Ч.Доржсүрэн (Нийслэлийн СХД, 19 дүгээр хорооны ахмад настан)
С.Цэнд-Аюуш (Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны ахмад настан)
Б.Ням-Очир (Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмад настан )
Ш.Ариунаа (Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар сургуулийн МХУЗ-ын багш)
Б.Бямбасүрэн (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань – Эрдэнэ” сургуулийн МХУЗ-ын багш)
Б.Амаржаргал (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн МХУЗ-ын багш)

Шүүх: Яруу найрагч Ц.Хуланг нэг сар хорихоор шийдвэрлэлээ
Шүүх: Яруу найрагч Ц.Хуланг нэг сар хорихоор шийдвэрлэлээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.