- Гар утасны дугаараар цахим хаяг бүртгэгдэж эхлэх тул хуурамч хаягнуудад хязгаарлалт хийгдэнэ
- Хувийн зураг, бичлэг, чат, гэр бүлийн асуудлыг зөвшөөрөлгүй (хувь хүний эрхэнд халдсан, хохирол учруулахуйц) олон нийтийн сүлжээнд байрлуулсан тохиолдолд цагдаагийн тодорхойлолтыг үндэслэн FB-ын Green Channel-ын дагуу 24 цагийн дотор устгана.
- Ёс бус үг хэллэг, таних тэмдэг, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх бүдүүлэг үйлдэл бүхий бичлэг, зураг цахим орчинд түгээсэн тохиолдолд хязгаарлалт хийгдэнэ.
- Залилах зорилгоор аливаа үйлдэлд уриалсан, сурталчилсан пост, бичвэр, сурталчилгаанд цагдаагийн тодорхойлолтыг үндэслэн FB-ын Green Channel-ын дагуу 24 цагийн дотор хязгаарлана.
- Терроризмын эсрэг мэдээлэл, контент, худал мэдээлэл цахим орчинд байрлуулж хохирол учруулсан тохиолдолд хохирогчийн НОТЛОХ БАРИМТЫГ үндэслэн тухайн агуулга бүхий контентод түр хязгаарлалт хийгдэнэ. (Мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэл)
Жич: Шүүмжлэл дагуулсан албан тушаалтантай холбоотой заалт нь хасагдаж батлагджээ.
|2021-2022 оны хугацаанд|
Охидтой бэлгийн харилцаанд орсоноо бичлэг хийж, цахим орчинд оруулах тухай заналхийлэн биеийг нь үнэлүүлсэн тохиолдол 28, хар тамхи зөөлгөсөн 4, мөнгө нэхэж авсан тохиолдол 71 бүртгэгджээ. Мөн хувь хүний зураг, чатыг сошлд оруулна, эхнэр, нөхөрт нь явуулна гэх зэрэг сүрдүүлгээр мөнгө авсан хэрэг 439 бүртгэгдсэн байна.