"АЛТАРГАНА-2024" наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “VisitBulgan2023” аялал жуулчлалын форум Хялганат тосгонд болж байна.
Форумд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй яамны мэргэжилтнүүд, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат болон хэлтэс агентлагууд, 16 сум 1 тосгоны удирдлагууд, Булган аймгийн нутаг дэвсгэрт амралт, рашаан сувиллын газрын үйл ажиллагаа эрхлэгчид оролцож байна.
Форумын зорилго нь "Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хегжүүлцгээе", "Хогоо шийдэж-Жорлонгоо өөрчилье" уриан дор болж буй бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвхи, санаачлага гарган өөрчлөлт шинэчлэлийг хийхэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэж байна.