Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 10 секунд

Хөөн хэлэлцэх хугацаа, хэрэг хялбаршуулсан журмаар шийддэгийг ЗОГСООСОН Эрүүгийн хууль өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ

Өнгөрсөн сарын 17 /2022.12.17/-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Тодруулбал, "Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох"-ыг шаардсан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газраас нэн даруй Эрүүгийн хуульд доорх өөрчлөлтүүдийг оруулж УИХ-аар батлуулсан юм.

Тодруулбал, Эрүүгийн хуульд

Хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсны дараагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгох,
Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах. Тухайлбал, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар эсвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах,
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар болон гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг өөрчлөлтийг хийсэн юм.
Тэгвэл тус хууль өчигдрөөс /2023.01.20/ эхлэн мөрдөгдөж эхэллээ. Учир нь "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэснээс 10 хоногийн дараагаас хууль үйлчилж эхэлдэг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт өчигдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлж буй нь энэ юм.

Оросын улс төрч гартаа лантуу барин зургаа авхуулж, хөлсний цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ
Оросын улс төрч гартаа лантуу барин зургаа авхуулж, хөлсний цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.