Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинээр байгуулагдаж буй бүтэц бүрэлдэхүүнд богино хугацаанд эдийн засгаа аврах, сэргээх, том төслүүдээ хөдөлгөх, улмаар шинэ сэргэлтийн бодлогоо эрчимжүүлэх түүхэн үүрэг оногдож байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын анх байгуулагдсан бүтэц бүрэлдэхүүн ковид цар тахалаас болон дайны нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн, хил гааль, тээвэр ложистикийн гээд олон олон хямралуудыг хохирол багатайгаар амжилттай даван туулж түүхэн үүргээ биелүүлсэн билээ. Урьд өмнө нь тохиож байгаагүй онцгой хүнд цаг үе байсан. Одоо ч хямрал бүрэн арилаагүй үргэлжилсээр байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинээр байгуулагдсан бүтэц бүрэлдэхүүнд хурдтай, хүчтэй, зоригтой ажиллаж түүхэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсэн ерөөж амжилт хүсье. 2024 оны ээлжит Ардчилсан сонгуулиараа Монголын ард түмэн дүнгээ тавина буй за.