Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар 2022 онд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 13 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.