Нүүрс гэх тодотголтой Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос нарт холбогдох хэргийг хоёр дахь удаагаа хойшлоод байгаа билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд болохоор товлогдоод байгаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч К.Айдосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн байдаг.
Хуваалцах
Жиргэх