Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд

Умард Солонгос үргэлж Оростой “нэг нуувчинд” хамт байхаа амлав

Баасан гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон байлдааны танкуудыг Украинд нийлүүлэх АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын шийдвэрийг хатуу шүүмжилсэн мэдэгдэл хийснийг өчигдөр Пёньяны төв хэвлэл дамжуулжээ.

“АНУ-ын эрх баригчид Украинд хуурай газраар довтлох зориулалттай хүнд зэвсэг техник нийлүүлэх замаар дайныг өргөжүүлж буйд миний санаа маш их зовж байна. АНУ бол Орос улсын стратегийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, бүс нутгийг хүнд нөхцөл байдал руу түлхэж буй гэмт хэрэгтэн мөн. АНУ болон Өрнөдийнхний бахархдаг зэвсэг техник нь Оросын баатарлаг арми, ард түмний няцашгүй тэмцэл, хүч чадлын өмнө хэсэг хэсгээрээ шатаж сүйрнэ гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж мэдэгдсэн тэр Умард Солонгос дайны талбарт үргэлж Оростой “нэг нуувчинд хамт байх”-ыг амласан байна.

Энэ долоо хоногт удаан хүлээгдсэн асуудал шийдэгдэж, АНУ-ын засаг захиргаа 31 ширхэг M1 Abrams танк, Герман улс 14 ширхэг Leopard 2 A6 танкийг Украинд илгээх шийдвэрээ зарласан юм.

Бусад холбоотон улсууд ч өөр өөрийн армийн нөөцөөс Leopard 2 голдуу танкуудаа Украинд илгээхээр болсон билээ.

Умард Солонгос бол Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн тоглоомын улсуудыг хүлээн зөвшөөрсөн гурван улсын нэг юм.

ОХУ, Сири улсууд бас дээрх бүс нутгуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа.

Пёньяны эрх баригчид бас ОХУ-д их бууны сум, пуужин нийлүүлсэнд буруутгагдаж, Украины эзлэгдсэн газар нутгийн сэргээн босголтод ажиллах хүч илгээх сонирхлоо илэрхийлээд байгаа билээ

Эх сурвалж: Aljazeera

БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.