УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно. УИХ-ын тухай хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаа доорх өргөдөл хүсэлтдээ тодорхой дурьдсан" гэж бичсэн байна.