Сэтгүүлчийг барьж хорьсон асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хэвлэл мэдээлэл байгаа дээр нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Өчигдөр нэг сайтын нэр бүхий сэтгүүлчийг барьж хорьсонтой холбоотой сэтгүүлчдийн зүгээс надад асуудал тавиад байна. Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газрын удирдлагуудыг мэдээлэл хий гэж хэллээ. Нэр бүхий сайтын нэг сэтгүүлч шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа саун массажны газар руу дайрч ороод тэнд ажиллаж байгаа охид, эмэгтэйчүүдийн бичлэгийг хийгээд хэрэв мөнгө өгвөл бичлэгийг чинь цацахгүй. Мөнгө өгөхгүй бол биеэ үнэлэгч гэж олон нийтэд цацна гэх шантааж хууль бус үйлдэл хийсэн нь урьдчилсан байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байгаа.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр уг сэтгүүлчийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллага материалаа өгсөн байна.
Хувь хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байтал мэт үйлдлийг гаргахгүй байх ёстой. Эргээд үүнийгээ юу гэж хэлж байна вэ гэвэл үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаа гэх буруу мессэжийг гаргамааргүй байна. Хувь хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байх ёстой. Уг сэтгүүлч өмнө нь энэ үйлдлээрээ хэд хэдэн хүнээс мөнгө авсан нь тогтоогдсон" гэлээ.