Өнөөдрийн /2023.02.01/ Засгийн газраас гаргасан шийдвэрээр Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, ингэснээр өмнө нь байсан ангентлагийг дахин байгуулж байгаа тухай Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр "Гадаад валютын нөөц өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар 3 тэрбум 560 сая ам.доллар болж өнгөрсөн оны сүүлийн үеэс нэмэгдсэн. Зэс, алт, нүүрсний үнэ сайн байгаа нь экспортод нөлөөлж байгаа. Дэлхийн эдийн засгийн гол үзүүлэлтээр эдийн засаг 0,2 функтээр нэмэгдсэн. Тулгамдаад байсан бондын бүтцийн өөрчлөлтийг амжилттай хийж, хэрэгжиж байна " гэдгийг хэллээ.