Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ, ПРОФЕССОР Ц.УРАНЧИМЭГ МОНГОЛЫН УРЛАГИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШИВ

Калифорни мужийн Сан Франциско хотноо байрлах Азийн Урлагийн музей, Азийн урлагийн нийгэмлэгээс жил бүр Азийн өв соёл, урлагтай холбоотой цуврал лекцүүдийг зохион байгуулдаг ба энэ жил “Азийн урлагийн хавар 2023: Дэлхийн барилдлагаа: Манай эриний хоёрдугаар мянганы Ази ба Азийн урлаг” нэрийн дор нээлтээ хийв. Уг цуврал арга хэмжээг нээж, Монгол Улсын Соёлын элч, Индианагийн их сургуулийн дэд профессор, урлаг судлаач Цүлтэмийн Уранчимэг “Монголын урлаг, соёлын холбоосууд” сэдвээр лекц уншив.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Үндэстний үнэлэмж” гадаад сурталчилгааны цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар уг арга хэмжээг дэмжин оролцлоо. Нээлтэд Азийн урлагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Марша Хандли, Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг нар болон монголын түүх, урлаг, соёлыг сонирхон судалдаг америк судлаач, эрдэмтэд, монголын олон нийтийн төлөөлөл хүрэлцэн ирснээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй хүн цахимаар оролцов.

Соёлын элч Ц.Уранчимэг нь Монгол Улсын Соёл урлагийн их сургууль, Унгар Улсын Будапештийн их сургууль, АНУ-ын Калифорнийн их сургуулийг төгссөн, урлаг судлалын ухааны доктор юм.

ЗГ-аас Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргалаа
ЗГ-аас Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргалаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.