Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суух Элчин сайд Э.Булган тус улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд хатагтай Вероника Натаниел Макамо Длхово-той уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтын талаар танилцуулж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сайд Вероника Натаниел Макамо Длхово-г оролцохыг урьсан урилгыг гардуулав. Тэрээр урилгыг талархан хүлээн авч, хуралд оролцохоо урьдчилсан байдлаар нотлов.
Мозамбикийн Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Вероника Натаниел Макамо Длхово Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан Элчин сайд Э.Булганд баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.