Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт энэ сарын 30-нд нээсэн. Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх аж. Ингэснээр нярай хүүхдүүдийн эрт оношлогддоггүй өвчнийг илрүүлэх боломжтой юм.
Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж болно гэсэн тоон судалгаа гарчээ. Мөн энэхүү шинжилгээг мэргэжилтнүүд монгол хүний удмын санг эрүүл авч үлдэх боломж хэмээн үзэж байна.