Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд

Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 28-ны хуралдаанд цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулжээ.

Тэрбээр зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Үүний дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхлэх юм.

Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь код байх бөгөөд үүнийг салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийх юм байна.

Нярай хүүхдүүдийн эрт оношлогддоггүй өвчнийг илрүүлэх шинжилгээг Монголд хийж эхэллээ
Нярай хүүхдүүдийн эрт оношлогддоггүй өвчнийг илрүүлэх шинжилгээг Монголд хийж эхэллээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.