Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 39 секунд

ШУУРХАЙ: “Нүүрсний“ хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ӨНӨӨДӨР УИХ-д орж ирнэ гэв

"Нүүрсний хэрэгт УИХ-ын хэд, хэдэн гишүүн шалгагдаж эхлээд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан нарын есөн гишүүн "нүүрсний хэрэг"-ээр хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татсан талаар хуулийн эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ нөгөө талд тус гишүүд яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо одоог хүртэл танилцаагүй гэх мэдээлэл ч байгаа юм. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гарган жирийн иргэний адилаар шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. А.Адъяасүрэн гишүүний хувьд дээрх гишүүдээс аль эрт яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Харин бусад гишүүдийн хувьд хоёроос гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэх. Мөн дээрх есөн гишүүний дөрвийнх нь буюу Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокуророос ойрын хугацаанд оруулж ирэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнөөдөр /2023.02.06/ Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Улсын ерөнхий прокуророос санал орж ирсэн тохиолдолд 24 цагийн дотор УИХ-ын чуулганыг зарлаж, ажлын тав хоногийн дотор шийдвэрлэх хуультай юм. Ингэхдээ Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн чуулганы хуралдаанаар нууц санал хурааж шийдвэрлэнэ.

Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокуророос УИХ-д оруулсан ч олонхийн саналаар түдгэлзүүлэлгүй авч үлдсэн билээ. Өмнө нь ч хэд, хэдэн ийм тохиолдол бий болсон байдаг. Харин энэ удаа дээрх гишүүдийг үлдээх эсэх нь анхаарал татаж байгаа юм. Нүүрсний хулгайн хэрэг нь үндэсний хэмжээнд анхаарал татаж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг олон иргэдшаардаж буй билээ. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий албан тушаалтныг баривчилж, шалгалтын ажиллагаа ч үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм.

🇲🇳 Цагаан нүүрийн ам, Бургастын таван зураа зэрэг газруудын 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавилаа.
🇲🇳 Цагаан нүүрийн ам, Бургастын таван зураа зэрэг газруудын 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавилаа.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.