Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 15 секунд

🇲🇳 БИД 7 ХОНОГТ... ✅ ЯПОН УЛСЫН ГАЗАР, ДЭД БҮТЭЦ, ЗАМ ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол орны зах зээлд япон жуулчдад нийцсэн аяллын шинэ бүтээгдэхүүн, японы стандарт үйлчилгээг нэвтрүүлэх, хоёр орны хамтарсан форум зохион байгуулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тус улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийн сайжруулах чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

✅ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ОРОЛЦУУЛЛАА
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн хүрээнд аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай уулзаж санал солилцов.

✅ ДОРНОД МОНГОЛЫН ХЭЭРИЙГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХ АСУУДЛААР ЭКСПЕРТҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 12-р сарын 19-ний өдөр Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлт гаргаж 5 газрыг урьдчилсан жагсаалтад оруулсны дагуу
Герман, Монгол экспертүүдийн уулзалтаар Дэлхийн өвд бүртгүүлэх газруудын хилийн цэс, хамгаалалтын менежмент, талуудын хэрэгжүүлэх ажлуудаар тохиролцоонд хүрлээ. 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 30 хувьд хүргэх дэлхий нийтийн зорилтыг хангах, Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажилд томоохон ахиц гарч байна.

✅ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ 38 ТУР КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2023 он гарснаар БНСУ-аас 2167 жуулчин Монгол Улсад ирсэн ба уг тоог нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллана. Отоглох цэгийн тоог нэмэх, модон жорлонгоос солих зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ онд БНСУ-аас ирэх жуулчны тоог нэмэгдүүлж 2019 оны үеийнхэд хүргэхээр төлөвлөж байна.

✅ МОНГОЛ - ОРОСЫН ТУР ОПЕРАТОРУУДЫН ФОРУМ УУЛЗАЛТЫГ ЭНЭ САРЫН 15 НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Засгийн газраас 2023 - 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос хөрш орон болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд МОНГОЛ-ОРОС тур оператор компаниудын хамтарсан форумыг 2023.02.15-нд зохион байгуулна.

✅ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ ТУР КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАВ

Монгол Улсад Япон улсаас ирэх жуулчдын тоо багагүй хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд 5352, 2023 оны 1 дүгээр сарын 1 - 31-ны хооронд 426 жуулчин иржээ. Харин 2019 онд Япон улсаас 24000 орчим жуулчин ирсэн ба энэ тоог 2023 онд 50000 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байна.

✅ “ЦЭВЭР АГААР” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран 3-р сарын 2,3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Цэвэр агаар” Дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

✅ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, НӨХӨН СЭРГЭЭЛТ, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагчдын дунд хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт, орчны хяналт шинжилгээний тухай мэдлэг олгох сургалт боллоо.

✅ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО
Хамгийн олон хэлэлцүүлэгтэй, хамтын ажиллагаатай, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсон боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хууль нь эдийн засгийн эргэлтийг сайжруулах, ДНБ-д эзлэх аялал жуулчлалын хувийг нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь мэргэжлийн холбоо, хувийн хэвшилд шилжүүлсэн бодлогыг агуулсан хууль болж байна.

✅ 21 АЙМГИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААД БОЛОН ХАРЬЯА 9 БАЙГУУЛЛАГА НИССАН ПАТРОЛ (Y-61) МАРКИЙН АВТОМАШИНТАЙ БОЛОВ
Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг Сав газрын захиргаад болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагуудад хүлээлгэн өглөө. Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зорилгоор нэн хэрэгцээтэй байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна.

✅ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ ТУР ОПЕРАТОР КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

”Монголд зочлох жил”-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд жуулчдыг татах олон чиглэлийн эвент арга хэмжээг зохион байгуулах, жуулчин хүлээн авахтай холбоотой хүндрэл чирэгдлийг арилгах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байгаа. Цаашид Хятад жуулчдын онцлог, маршрут, аяллын хөтөлбөрийн судалгаа гарган хамтарч ажиллахад шаардлагатай мэдээллийг солилцлоо.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ТӨВ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ
Аялал жуулчлалын бүсийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн өндөр дов газарт байрлах Буга хамгаалах газартай танилцлаа. Уг газарт бугын тоо толгойг нэмэгдүүлж, бугын аж ахуйг өргөтгөх асуудлаар Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, судлаачдыг ажиллуулж хэдэн тоо толгой буга нутагшуулах , бүс нутгийн судалгаа хийлгэхийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт үүрэг болгов.

🇲🇳 Орон нутгийн мэдээлэл

✅ ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ НУТАГЛАЖ БУЙ ЗЭРЛЭГ АН АМЬТАНД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАВ
Хархорин сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Жалбаа багийн Их эрээнд 3 байршилд биотехникийн арга хэмжээ авч 50 боодол өвс, 300 кг хужир тавьж өглөө. Мөн хариуцсан бүс нутгийн 3 байршилд ойн туруутан амьтдад зориулан 40 боодол өвс тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.

✅ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОАЖГ ХАЛИУН БУГАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан хайрхан, Хангихайрхан, Хархорин сумын Их Эрээн уул, Баянзүрх уул зэрэг газруудад байршдаг Халиун бугад биотехникийн арга хэмжээ авлаа. Уг арга хэмжээнд сумдын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ЭБЦТС ТӨХК-ны албан хаагчид болон УАЗ клубийнхэн хамтран 10 гаруй цэгт 135 боодол өвс, 800 кг шуудай хужир тавилаа.

✅ ДУНДГОВЬ АЙМГИЙН БОАЖГ “ТЭМЭЭНИЙ ӨВ СОЁЛ” ЭВЕНТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дундговь аймгийн Хулд суманд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Тэмээний өв соёл” эвент арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд бууль зорох, бурантаг томох, тором, тайлаг тэмээний уралдаан, сайхан буур ингэ шалгаруулах зэрэг үндэсний өв соёлоо хадгалах уралдаан, тэмцээнүүд болов.

✅ ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-Т БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 50 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Иймд Цагаан нүүрийн ам, Бургастын таван зураа зэрэг газруудад 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавилаа.

Тарвагатай нурууны БЦГ -ын Улаанхаалга хэсэгт хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллав. Тус цэгүүдэд ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулж арга хэмжээ хэрэгжүүлэх явцад 26 согоо, 3 буга бүртгэлээ.

✅ ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР
Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас орчны бүсийн Дэлүүн сумын ЗДТГ-тай хамтран Халиун бугын идээшил нутаг болох Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Бураат уул хэсгийн Битүү салаа хэсэгт биотехникийн арга хэмжээ авав.

✅ БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Улаан чулуу, Мөст, Нуурын боом, Улиас, Бийрийн хавцгай гэх газруудын уулын туруутан зэрлэг амьтдын байршилд 40 боодол өвс, 1тонн хужир, Хүрээмарал сумын Гурван Шарын Нуруу, Хадуу, Номгон, Ацын Бараан, Дөрвөлжин зэрэг 4 байршилд 1 тонн хужир, 50 боодол өвс тэжээл, Шаргалжуут багийн нутаг Ар намын эх, Баяндавааны тал, Ар жаргалантын нуруунд байршиж буй зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авлаа.

✅ БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах өдөр жил бүрийн 2 дугаар сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. ЭНЭ ЖИЛ БУЮУ 2023 ОНД "УС НАМГАРХАГ ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ "УРИАН ДООР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА.

✅ ГОВЬ ГУРВАНСАЙХАНЫ БЦГ-ЫН ОНЦЛОХ АЖИЛ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРЧ ГОВЬ ГУРВАНСАЙХАНЫ БЦГ-ЫН БАРУУНСАЙХАН УУЛАНД БИО ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАВ
2023.02.02-ны өдөр Говь Гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Өмнөговь аймгийн БОАЖГ, Ус цаг уур шинжилгээний төв, Сум дундын ойн анги хамтран Гурвансайхан уулын Баруунсайханы Цагаан мааньд 30 боодол өвс (2170м өндөрт), Гэгээтийн Шивэртийн аманд 30 боодол өвс (2340м өндөрт), Халзан хайрхан ууланд 30 боодол нийт 90 боодол өвсийг уулын туруутан амьтны идэш тэжээлд зориулан тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.

✅ ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн дагуу Эрдэнэт гол, Хангал голын голдирол дагуу 3.0 сая ширхэг мод тарих талбайн төлөвлөлт, түүний тоймчилсон зураглалыг гаргаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ногоон хөгжлийн хэлтсийн Ойн генетик нөөцийн Эрдэнэт төвд хүргүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Монгол улсад энэ оны намар зочлох төлөвлөгөөтэй байгаагаа Ромын Пап мэдэгдэв
Монгол улсад энэ оны намар зочлох төлөвлөгөөтэй байгаагаа Ромын Пап мэдэгдэв
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.