Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд

🇲🇳 🇸🇬 СИНГАПУР УЛСТАЙ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ, НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

✅ Сингапур Улсын Үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн Нарийн бичгийн дарга нарын газрын Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Бенедикт Чиа, мэргэжилтэн И Жүн Мок нарыг хүлээн авч уулзав.

✅ Уулзалтаар Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулах, санамж бичгийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

✅ Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

✅ Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг дараах үндсэн чиглэлээр байгуулахаар тохиров. Үүнд:

✅ Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаа, нөөцийн менежмент, хөгжлийг зохицуулах тогтолцоо, бодлого зэрэг нүүрстөрөгчийн зах зээлийн талаарх мэдээлэл, мэдлэг, шилдэг туршлага солилцох;
✅ Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;
✅ MRV системийг хөгжүүлэх;
✅ Нүүрстөрөгчийн зах зээл, уур амьсгалын загварчлал, ногоон технологи, инноваци, техникийн болон хүний ​​нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам

🇲🇳🇯🇵  #WelcometoMongolia   Япон-Монголын аялал жуулчлалын форумыг зохион байгуулахаар санал солилцов. 
🇲🇳🇯🇵  #WelcometoMongolia  Япон-Монголын аялал жуулчлалын форумыг зохион байгуулахаар санал солилцов. 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.