Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд

Чикаго орчмын монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Чикаго орчмын монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Консул Т.Батцэцэг оролцон үг хэлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.

Хүчит бөхийн барилдаанд 16 бөх барилдсанаас чөлөөт бөхийн ОУМ, гавьяат тамирчин Бэхбаяр түрүүлж, залуу бөх Энхбаатар үзүүрлэлээ.

"Гийнгоо", Хуурчийнхан", "Тэнгэр хуур" сургалтын төв, "Монгол мэдлэг" сургуулийн сурагчид болон Чикаго хот орчимд амьдарч буй бусад уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулав.

Арга хэмжээний үеэр түүнчлэн шагайн харвааны үзүүлэн тоглолт болж, хүүхэд залуучуудад шагай харвах техникийг заав. Мөн оролцсон хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээн зохион байгууллаа.

Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Чикаго орчмын монголчуудын холбоо болон дэмжиж, хамтран ажилласан нийт иргэд, аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдэд Консулын газрын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
The American Mongolian Association

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МЮНХЕНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МЮНХЕНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.